Шинэ мэдээ
< Page 1 >
2018 оны 2-р хагаст болох шалгалтын хуваарийг цахим хуудаснаа нийтэллээ.
Шалгалтын загварчилсан хувилбар бүхий товхимлыг (2017 оны хэвлэл) бид цахим хуудсан дээр байрлуулсан болохыг Танд мэдэгдэж байна. Энэ хувилбар нь 2018 оны 2 дугаар сараас эхлэн хүчинтэй.
Байнга оршин суухтай холбогдсон цахим хуудсууд дээр бид чех хэлний шалгалтын талаарх мэдээллийн видеог сурталчлах зорилготой материалуудыг нийтэлсэн гэдгийг Танд мэдэгдэж байна.
Эдгээрт хэд хэдэн хэл дээр орчуулагдсан дараах материалууд орж байна - Мэдээллийн зурагт хуудас 2017, Танилцуулга 2017 болон Мэдээллийн карт 2017.
Бид чех хэлийг хоёр дахь хэл болгон сурахад зориулан шинэ видео хичээлийг бэлтгэлээ, жишээлбэл шүдний эмч дээр хэрхэн захиалга өгөх, байрны эзэнтэй асуудлыг яаж шийдвэрлэх эсвэл хөршөөсөөямар нэгэн юм зээлэх гэх мэт Бүгд Найрамдах Чех Улс дахьөдөр тутмын амьдралдаа чех хэлээр ярих гадаадын иргэдэд зориулав. Нийтдээ А1 болон А2 хэлний төвшний 30 хичээлээс бүрдэж байна.
Та манай цахим хуудсанд саяхан нийтлэгдсэн Чех хэлний шалгалтын тухай шинэ видео мэдээлэлтэй танилцана уу. Видео нь юуны өмнөБНЧУ-д байнга оршин суух зөвшөөрөл хүсч байгаа бөгөөд чех хэлний шалгалтанд бэлдэж буй гадаадын иргэдэд зориулагдсан юм. Видео нь чех хэл дээр ба чех хадмалтай, хадмалгүй гэсэн хоёр хувилбартай. Видео нь мөн шалгалттай холботой бүх чухал мэдээлэл болон олон хэрэгтэй холбоосыг агуулж байна.
“Бидэнтэй хамт БНЧУ-д байнга оршин суух зөвшөөрөл авахад зориулсан чех хэлний шалгалтанд бэлдэнэ үү (А1 шалгалтын шинэ хэлбэр!)” гарын авлагын шинэ хувилбарыг эндээс татаж авч болно. Хэвлэсэн гарын авлага арваннэгдүгээр сараас тараагдана.
2016 оны 10-р сард "БНЧУ-д байнга оршин суухад зориулсан чех хэлний шалгалтанд бидэнтэй хамт бэлдэнэ үү (А1 сорилын шинэ хэлбэр!)" шинэчилсэн гарын авлага хэвлэгдэн гарнЍ . Энэхүү гарын авлагыг авахыг сонирхож байвал Та яг одоо katerina.plainerova@nuv.cz хаяг руу хандаж, хүсэлтээ илгээнэ үү.
АHXAAP, БНЧУ-д байнга оршин суухад шаардагдах чех хэлний шалгалтыг 1-р сард зөвхөн 1-р сарын 20-нд авна! Шалгалтын хуваарь болон шалгалт авах сургуулиудын талаарх тодорхой мэдээллийг Шалгалтын хуваарь болон Шалгалт өгч болох сургуулиуд хэсгээс харна уу.
Байнга оршин суух зөвшөөрөл авахад зориулсан цахим хуудсанд БНЧУ-д байнга оршин суухад шаардагдах чех хэлний сорилын шинэ хэлбэр нийтлэгдлээ. Сорилын энэхүү хэлбэр нь 2016 оны 1-р сараас эхлэн хүчин төгөлдөр болж байна.
Прага хот дахь Карлын их сургуулийн Хэл болон мэргэжлийн бэлтгэлийн хүрээлэнгийн(ÚJOP UK) Хлоубетин дахь салбарынБНЧУ-д байнга оршин суухад зориулсан чех хэлний шалгалт авах байр 2015. 6. 1-ндхаагдсаныг анхааруулж байна. Байнга оршин суухад шаардагдах чех хэлний шалгалтыг энд авахгүй.