Шалгалтын талаарх мэдээлэл

Шалгалт нь бичгийн болон аман гэсэн хэсгээс бүрдэж байна. Бичгийн шалгалт нь таныунших, сонсох, бичих чадварыг тодорхойлно. Аман шалгалтньТаны асуултанд хариулах болон нөхцөл байдалд хариу өгөх чадварыг тодорхойлно.

Шалгалт                              Үргэлжлэх хугацаа (цэвэр цаг)

БИЧГИЙН ШАЛГАЛТ

Унших                                 25 минут
Сонсох                                35-40 минут
Бичих                                  15 минут

АМАН ШАЛГАЛТ                 10 минут

Шалгалт нь 1,5 цаг үргэлжилнэ. Энэ нь зөвхөн шалгалт үргэлжлэх хугацаа болохыг анхаарна уу. Бүртгэл болон завсарлагыг оролцуулбал шалгалт нь бүхэлдээ нэлээн удаан үргэлжилнэ. Зохих сургуулиасаа Та мэдээлэл авна уу. Бичгийн шалгалт өгөх хугацаанд шалгалт авч буй танхимд байх ёстой буюу гарч явж болохгүй. Бичгийн шалгалтын дараа аман ярилцах шалгалт авна.

Бүх хариултаа ХАРИУЛАХ ХУУДСАНД бичнэ.

Та шалгалтын хэсэг тус бүрээс дээд тал нь 20 оноо авч болно. Харин хэсэг тус бүрт 12-оос доошгүй оноо буюу 60 % авах ёстой. Бичгийн шалгалтын нэг хэсэгт (унших, сонсох, бичих) 60 % авч чадаагүй тохиолдолд аман шалгалтанд орох боломжгүй. Бүх шалгалтыг дараа нь давтан өгөх ёстой. Хэрэв Та аман шалгалтанд унавал шалгалтыг бүхлээр нь давтан өгөх шаардлагатай.

Та шалгалтанд юу хийх вэ
Уншлагын шалгалтанд Та даалгавар бүхий текст авах ба Та хариултаа хариулах хуудсанд бичнэ.
Сонсголын шалгалтанд Та даалгавар бүхий текст авах бөгөөд Та бичлэг сонсоод, хариултаа хариулах хуудсанд бичнэ.
Бичгийн шалгалтанд Танд даалгавар өгнө. Та текстээ хариулах хуудсанд бичнэ.
Аман шалгалтанд Та асуултанд хариулах ба зургийн дагуу ярина.

Хураамж
Эхний шалгалт (Эрхийн бичгээр)-ыг Та үнэгүй өгөх эрхтэй (мөнгө төлөхгүй).
Шалгалт давтан өгөх тохиолдолд шалгалт өгөх бүртээ 1500 чех кроны хураамжийг төлнө. 

Шалгалт явагдах байдал
Энэхүү вэб хуудсанд шалгалтын бүх хэсгийг хамруулсан шалгалтын загвар бүхий товхимолыг байрлуулсан ба харилцаа үйлдэлтэй туршилтын шалгалтаар өөрийн мэдлэгийг сорьж үзэж болох юм. Бидэнтэй хамт БНЧУ-д байнга оршин суухад шаардагдах чех хэлний шалгалтанд бэлдэнэ үү шинэ гарын авлагыг уг шалгалтанд бэлдэхэд зориулан гаргалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг Шинэ гарын авлага хэсгээс үзнэ үү.