Ерөнхий мэдээлэл

Өргөдөл

- маягтыг Дотоод яамны орогнох эрх болон шилжин суурьших хөдөлгөөний бодлогын хэлтсийн ажлын байруудаас авч болно;
- Өргөдлийн цахим маягтыг
Дотоод яамны вэб хуудаснаас бас татаж авч болно;
- Дотоод яамны дурьдсан ажлын байруудын аль нэгэнд авчирч өгөх хэрэгтэй.

Гадаад хүн нь БНЧУ-ын нутаг дэвсгэр дээр ялангуяа таван жил амьдарсны дараа байнга оршин суух зөвшөөрөл хүсч болно. Өөр төрлийн байнга оршин суух зөвшөөрлийн талаар * Байнга оршин суух зөвшөөрөл хүсэх өргөдлийн талаар болон өргөдөл тус бүрийн тодорхой мэдээллийг Дотоод яамны www.mvcr.cz/cizinci вэб хуудасны Гуравдагч орны иргэд хэсгээс олж үзнэ үү.

БНЧУ-ын нутаг дэвсгэр дээр таван жил оршин суусны дараа байнга оршин суух зөвшөөрөл хүсэх тухай дэлгэрэнгүй:

Чех хэлний мэдлэг

- чех хэлний шалгалт амжилттай өгсний дараа сургуулиас гадаад хүнд олгосон Чех хэлний мэдлэгийг тодорхойлсон Гэрчилгээг авчрах;
- чех хэлний шалгалт өгсөн тухай хүлээн зөвшөөрч болохуйц өөр баримт авчирч болно. 2011 оны 1-р сарын 1-ээс эхлэн байнга оршин суух зөвшөөрөл авахад шаардлагатай чех хэлний мэдлэг тодорхойлсон баримтаар чех хэлний дараах хоёр төрлийн шалгалтыг хүлээн зөвшөөрнө: хэлний чиглэлээр улсын шалгалт авах эрх бүхий хэлний сургуулийн анхан, ерөнхий, тусгай шатны улсын шалгалт эсвэл Карлын их сургуулийн Хэл ба мэргэжлийн бэлтгэлийн хүрээлэнгийн гадаад хүнд зориулсан чех хэлний гэрчилгээт шалгалт (CCE).

Шалгалтыг

- Жагсаалтад буй сургууль, байгууллагуудаас сонгон, өгч болно;
- энд өөрийгөө туршин үзэж болно;
- Дотоод яамны үнэмлэхийн үндсэн дээр шалгалтын 1500 кроны зардлыг улсаас даана.

Үнэмлэхийг

- байнга оршин суух зөвшөөрөл хүсч буй гадаадын иргэнд Дотоод яамны орогнох эрх болон шилжин суурьших хөдөлгөөний бодлогын хэлтсийн ажлын байруудад үнэгүй олгоно;
- шалгалтанд анх орохдоо зохих сургуульд өгөх хэрэгтэй;
- дахин олгохгүй, Дотоод яам шалгалтын зөвхөн эхний оролдлогыг даана.

* Гадаад хүн байнга оршин суух зөвшөөрлийг БНЧУ-ын нутаг дэвсгэр дээр 90 - ээс дээш хоног суух виз болон удаан хугацаагаар оршин суух зөвшөөрлийн үндсэн дээр эсвэл хуулийн тусгай журмын дагуу нутаг дэвсгэр дээр оршин суухад олгосон баримтын үндсэн дээр буюу гадаад хүнд энэхүү хуулийн тусгай журам хамаарахгүй болсон тохиолдолд таван жил оршин суусны дараа хүсч болно. Хуулийн тусгай журмын дагуу нутаг дэвсгэр дээр оршин сууна гэдэг нь орогнох эрх, нэмэлт эсвэл түр зуурын хамгаалал олгосны үндсэн дээр оршин суухыг хэлнэ. (БНЧУ-ын нутаг дэвсгэр гадаад иргэд суух тухай 1999/326-р хуулийн 68 - р зүйл)

Өргөдөлд хавсаргах баримт зүйлс:

  • 2 ш цээж зураг,
  • гадаад паспорт,
  • нутаг дэвсгэр дээр байнга оршин суухад шаардагдах мөнгөний баталгаа (1999/326-р хуулийн 71-р зүйлийн 1-р заалт),
  • өргөдөл гаргагчийн харьяат эсвэл байнга оршин суудаг улс эсвэл сүүлийн 3 жилд 6 сараас дээш хугацаагаар тасралтгүй амьдарсан улсаас олгосон Гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй тодорхойлолт - таван жил оршин суусны дараах өргөдөлд зөвхөн Дотоод яам шаардсан тохиолдолд (1999/326-р хуулийн 70-р зүйлийн 2э заалт),
  • нутаг дэвсгэр дээр амьдрах байрны тухай тодорхойлолт (1999/326-р хуулийн 71-р зүйлийн 2-р заалт),
  • эцэг эх, эсвэл өөр хууль ёсны төлөөлөгч, асран халамжлагчтай хамт амьдрахгүй тохиолдолд хүүхэд нутаг дэвсгэр дээр байнга оршин суухтай эцэг эх, хууль ёсны төлөөлөгч, асран халамжлагч нарын зөвшөөрөл (1999/326-р хуулийн 70-р зүйлийн 2г заалт),
  • чех хэлний зохих мэдлэгийг тодорхойлсон баримт (1999/326-р хуулийн 70-р зүйлийн 2х заалт).