Шалгалтын хуваарь

Чех хэлний шалгалтыг Бүгд Найрамдах Чех Улсын нутаг дэвсгэр дээр лхагва гариг болон сар бүрийн 2 дахь бямба гаригт өгч болно. Шалгалт авах байгууллага нь доор заасан хуваарийн зарим өдөр шалгалт авч болно.

 

Шалгалт авах цагийг доорх байдлаар тогтоов:

  • Сондгой долоо хоног бүрийн лхагва гаригт 9:00-10:00 цагаас
  • Тэгш долоо хоног бүрийн лхагва гаригт 13:00-14:00 цагаас
  • Бямба гариг бүрийн 9:00-10:00 цагаас

Шалгалт нь ямагт дурдсан цагийн хооронд эхэлнэ. Шалгалт эхлэх тодорхой цаг болон шалгалтын хуваарийн талаарх мэдээллийг шалгалт авах байгууллагаас шууд авна уу.

Шалгалтанд яаж бүртгүүлэх вэ?
Горилогч нь шалгалт болох өдрөөс 2-оос доошгүй хоногийн өмнө шалгалт авах байгууллагад шалгалт өгөхөөр доорх хэлбэрээр бүртгүүлж болно: 

  • өөрөө очиж,
  • утсаар,
  • факс эсвэл мэйлээр.

Шалгалт авах байгууллагуудын талаарх мэдээлэл болон тэдэнтэй харилцах хаягийг эндээс харна уу.

2017

10-р сар
даваа гаригмягмар гариглхагва гаригпүрэв гаригбаасан гаригбямба гаригням гариг
1
2
3
4
5
6
7
9-10 h
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
13-14 h
19
20
21
22
23
24
25
9-10 h
26
27
28
29
30
31