Олонтоо тавигддаг асуултууд

1. БНЧУ-д гадаад иргэд байнга оршин суух зөвшөөрөл авахад шаардлагатай чех хэлний шалгалтын талаарх мэдээллийг хаанаас авч болох вэ?

Шалгалтанд тавигдах бүх шаардлага, нөхцлүүдийг манай вэб хуудасны Шалгалт гэсэн хэсэгт дурьдав. Хэсэг тус бүрт шалгалтын явцын талаарх мэдээллээс гадна шалгалтын загвар бүхий товхимол,харилцаа үйлдэлтэй туршилтын шалгалтыг болно БНЧУ-д байнга оршин суухад шаардагдах чех хэлний шалгалтанд зориулсан гарын авлагыг тус тус хадсан байна.

2. А1 төвшин гэж юу вэ?

Гадаад хэл болох чех хэлний шалгалт тус бүрийн төвшин нь SERRJ-ийн дагуу гадаад хэлний мэдлэгийн төвшний ангилалтай тохирч байна (Хамтын европын хэлний хүрээ).

А1 төвшин нь хэлний доорх чадварыг харуулж байна:Сурагч өдөр бүрийн энгийн үйл явдлын ярианд маш хялбар аргаар оролцох, жишээлбэл: өөртэй болон амьдардаг газар, эд хөрөнгө, төрөл садан, танил хүмүүстэй холбоотой зүйлийг асуух ба асуултанд хариу өгөх

  • олон нийтийн газар, шуудан, үйлчилгээ болон хоол захиалах, худалдан авах
  • албан хаагчтай харилцах (маягт, зарлалын самбар)
  • эмнэлэгт очих
  • нийтийн харилцаа (бичгийн болон аман урилга, зарлал)
  • буудалд байрлах, байршил олох ба нийтийн тээврийн хэрэгслээр зорчих

Шалгалт болон түүний явцын талаар дэлгэрэнгүй "Шалгалт" үйлдлийн жагсаалтыг хар.

3. Шалгалтыг хаана өгч болох вэ?

Аймаг бүрт байнга оршин суух зөвшөөрөлд шаардлагатай чех хэлний шалгалт авах эрх бүхий байгууллага нэгээс доошгүй байх бөгөөд ялангуяа хэлний улсын шалгалт авах эрх бүхий хэлний сургуулиудаас гадна зарим нэг сонгож авсан их дээд сургуулиуд орж байна. Сургуулиудын жагсаалтыг вэб хуудасны Шалгалт өгч болох газрууд хэсгээс харж болно.

4. Шалгалтын төлбөр ямар байх вэ?

Бүгд Найрамдах Чех улсад байнга оршин суух зөвшөөрөл хүсэгч бүрийн шалгалтын нэг удаагийн оролдлогыг улсаас даана. Шалгалтын энэхүү үнэмлэхийг гадаад улсын иргэн нь байнга оршин суух зөвшөөрөл хүсч буйн үндсэн дээр БНЧУ-ын Дотоод яамны Орогнох эрх болон шилжин суурьших хөдөлгөөний бодлогын хэлтсийн аймаг орон нутаг дахь салбаруудаас үнэгүй олгоно. Үнэмлэх нь дахин олгогдохгүй бөгөөд шалгалт өгөх хоёр дахь удаагийн болон дараа дараагийн оролдлого бүрийг зөвшөөрөл хүсэгч нь өөрөө төлнө. Үнэмлэхийн хүчинтэй хугацаа хязгааргүй байна. ДЯ-ны Орогнох эрх болон шилжин суурьших хөдөлгөөний бодлогын хэлтсийн ажлын байруудыг энэхүү вэбийн Үнэмлэх олгож буй газрууд хэсгээс харж болно. Чех хэлний давтан шалгалтын зардлыг шалгалт өгч буй газар шууд төлнө. Шалгалтын үнэ 1500 чех крон.

5. Европын холбооны улсын харьяат гадаад иргэд чех хэлний шалгалт өгөх шаардлагатай юу?

Шалгалт өгөх үүрэг Европын холбоо, Норвеги, Исланд, Лихтенштейн, Швейцарь улсын иргэд болон тэдний гэр бүлийнхэнд хамаарахгүй.

6. Шалгалтанд бэлдэхэд чиглэгдсэн чех хэлний курст хаана сууж болох вэ?

Байнга оршин суух зөвшөөрөл хүсэгчдэд зориулсан чех хэлний шалгалтанд бэлдэх (А1 төвшин) Арга зүйг баримталдаг хэлний ямар ч сургууль, байгууллагаас танд хэлний курс явуулж болно. Эдгээр сургуулиудын жагсаалтыг эндээс харж болно. Гадаад иргэдийн чех хэлний сургалтын зардлыг улсаас даахгүй. Шалгалтанд бэлдэх эсэх нь сайн дурын хэрэг юм. Шалгалтанд бэлдэхэд зориулан Бидэнтэй хамт БНЧУ-д байнга оршин суухад шаардагдах чех хэлний шалгалтанд бэлдэнэ үү шинэ гарын авлагыг бэлтгэн гаргалаа.

7. Вэб хуудсанд дурьдагдсан ном, сурах бичгүүдийг хаана худалдан авч болох вэ?

Шинэ ном, сурах бичгүүдийг номын дэлгүүрүүд эсвэл хэвлэлийн газруудаас худалдан авч болохоос гадна хуучивтар ном хэвлэлүүдийг номын сангуудад үзэж болно. Мөн түүнчлэн чех хэлний шалгалт авдаг хэлний курс, сургуулиудад хандаж болно. Эдгээр байгууллагуудад Бидэнтэй хамт БНЧУ-д байнга оршин суухад шаардагдах чех хэлний шалгалтанд бэлдэнэ үү хэвлэмэл гарын авлагуудыг тараасан.

8. 60 - аас дээш насны гадаадын иргэн чех хэлний шалгалт өгөх шаардлагагүй гэж сонслоо, энэ үнэн үү?

Үнэн. Чех хэлний мэдлэг тодорхойлсон баримтыг доорх гадаад хүмүүсээс шаардахгүй. Үүнд:

  • 15 нас хүрээгүй,
  • байнга оршин суух зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргахаас өмнөх 20 жилийн дотор чех хэлний сургалттай бага болон дунд сургуульд 1-ээс доошгүй жил сурч байснаа нотолбол,
  • харилцах чадварт нөлөө үзүүлэхүйц биеийн болон сэтгэцийн согогтой гэдгээ нотолбол,
  • 60 нас хүрсэн бол.

9. Гадаад иргэд чех хэлний шалгалтанд сайн бэлдэхэд олон төрлийн хувилбар дасгалууд байдаг уу?

Одоогоор энэхүү вэб хуудасны Харилцаa үйлдэлтэй туршилтын шалгалт хэсгийг ашиглаж болно. Ирээдүйд шалгалт, тестүүдийн загварын багц хувилбаруудыг хийхээр төлөвлөж байна. 2011 оны 11дүгээрсарын 1-ээс БНЧУ-д байнга оршин суухад шаардагдах чех хэлний шалгалтанд орохыг хүссэн хүн бүхэнд, энэхүү шалгалтанд бэлтгүүлж буй багш нарт зориулан “Бидэнтэй хамт БНЧУ-д байнга оршин суухад шаардагдах чех хэлний шалгалтанд бэлдэнэ үү” шинэ гарын авлагыг гаргалаа. Энэ нь чех хэлний шалгалтын загвар бүхий товхимлын СД бичлэгтэй өргөтгөсөн хувилбар юм. Сонирхогчид цахим хэлбэрээр эндээс татаж авч болно. Дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү вэб хуудасны шинэчилсэн хэсгүүдээс байнга хараарай.

10. БНЧУ-д гадаад иргэд байнга оршин суухад шаардлагатай чех хэлний шалгалтын үнэмлэхийг хаана олгодог вэ?

Үнэмлэхийг БНЧУ-ын ДЯ-ны Орогнох эрх болон шилжин суурьших хөдөлгөөний бодлогын хэлтсийн аймаг орон нутаг дахь салбарууд олгох ба харилцах утас хаягуудыг эндээс эсвэл Дотоод яамны хуудсуудаас олж үзэж болно.

11. 2 жилийн дараа дуусах байнга оршин суух зөвшөөрлөө сунгуулахад би чех хэлний шалгалт өгөх шаардлагатай юу? Би байнга оршин суух 10 жилийн зөвшөөрөлтэй.

Чех хэлний шалгалт өгөх шаардлагыг зөвхөн шинээр хүсэлт гаргагч нарт тавьж байгаа. Таны хувьд оршин суух зөвшөөрөл сунгах бус (байнга оршин суухад цагийн хязгаар байхгүй), харин зөвхөн оршин суух зөвшөөрлийг нотолсон баримтын хүчинтэй хугацааг сунгах юм. Энэ үнэмлэхийг ихэвчлэн 10 жилийн хугацаатай олгодог. Байнга оршин суух зөвшөөрлийг нотолсон баримтын хүчинтэй хугацааг сунгуулах тохиолдолд чех хэлний шалгалт өгөх шаардлага байхгүй.