Гадаад хүнд зориулсан чех хэл

Боловсрол, боловсролын зөвлөгөө өгөх ба сурган хүмүүжүүлэх ажилтнууда д нэмэлт боловсрол олгох байгууллагуудад зориулсан үндэсний хүрээлэн (урьд нь Прага хот дахь Сурган хүмүүжүүлэх эрдэм шинжилгээний хүрээлэн) нь энэхүү www.cestina-pro-cizince.cz (www.check-your-czech.com) вэб хуудсыг 2008 оны 6-р сараас эхлэн ажиллуулж байна. Вэб хуудас нь сэдвийн хувьд юуны түрүүнд Бүгд Найрамдах Чех улсад гадаад иргэд байнга оршин суух зөвшөөрөл авахад шаардагдах чех хэлний шалгалтанд чиглэгдэж байна. 2009 оны 1-р сараас эхлэн шалгалт амжилттай өгөх нь гадаад иргэн Бүгд Найрамдах Чех улсад байнга оршин суух зөвшөөрөл авах нөхцөл болж байна.

Вэб хуудсууд нь шалгалтанд яаж бэлдэх (Өөрийгөө турших шалгалт дээр мэдлэгээ сорьж үзэж болно) болон түүний журам, хаана шалгалт өгч болох талаар мэдээллүүдийг агуулж байна. Мөн шалгалтанд бэлдэж болох сургуулиудын жагсаалтаас (аймаг аймгуудаар хуваав) гадна байнга оршин суух зөвшөөрөл болон шалгалт үнэгүй өгөх эрхийн бичигтэй холбоотой өөр бусад ашигтай мэдээ мэдээллийг авч болно.

Бүх хуудсууд нь чех, англи хэл дээр ба зарим шилмэл мэдээллүүдийг франц, орос, украйн, вьетнам, хятад, монгол болон араб хэл дээр уншиж болно. Боловсролын үндэсний хүрээлэн шинжилгээний хүрээлэнгээс мэдээллийн ухуулах хуудсыг хэд хэдэн хэл дээр тарааж байна.

Гадаад хүнд зориулсан чех хэл вэб хуудас нь багш төдийгүй шалгагч багш нарт зориулагдсан ба эндээс өөр бусад мэдээ мэдээллээс гадна Чех хэл заах арга зүйг ч бас олж үзэж болно. СБоловсролын үндэсний хүрээлэн шинжилгээний хүрээлэнгээс тус заах арга зүйн материалыг (CD дээр) гадаад хүнээс чех хэлний шалгалт авах эрх бүхий сургуулиудад үнэгүй тараасан ба үүний зэрэгцээгээр багш нарт зориулсан сургалтыг ч зохион байгуулсан байна.