Interaktivní modelová zkouška
2019 оны 5 дугаар сарын 29-өөс хүчин төгөлдөр болж буй харилцаа үйлдэлтэй загварчилсан шалгалт нь БНЧУ-д байнга оршин суух зориулалтаар чех хэлний шалгалтын хэлбэрийг илэрхийлж байна. Загварчилсан шалгалт нь ойлгож унших, сонсох ба бичих (асуултанд зөвхөн тийм, үгүй гэж хариулах даалгавар) дасгалуудыг агуулж байна. Загварчилсан шалгалтад яриан хэсэг ороогүй. Загварчилсан шалгалт дээр ажиллахад наад зах нь 70 минут шаардлагатай. Анхаар, жинхэнэ шалгалт ойролцоогоор 90 минут үргэлжилдэг! Уг загварчилсан шалгалтыг хийх явцдаа хэсэг тус бүрийн, төгсгөлд нь шалгалтын бүх дүнг мэдэж болно. Загварчилсан шалгалтын оноо дүн нь зөвхөн ерөнхий тойм юм. Хэрэв Та хэсэг тус бүрт 80%-ийн оноо авч чадаагүй тохиолдолд шалгалтыг давтан хийхийг зөвлөж байна.
Хэрэв Та 2019 оны 4-р сар хүртэл хүчинтэй харилцаа үйлдэлтэй загварчилсан шалтгалтыг сонирхож байвал эндээс үзнэ үү.