Шинэ мэдээ
< Page 2 >
2015 оны долоо, наймдугаар сард шалгалтын хуваарьт өөрчлөлт гарсныг анхааруулж байна. Лхагва гариг тутамд биш, харин зөвхөн доор дурдсан хуваариар шалгалт авна.
7 дугаар сарын 1, 8, 11, 29,
8 дугаар сарын 8, 12, 19, 26.
2011 оны 11дүгээрсарын 1-ээс БНЧУ-д байнга оршин суухад шаардагдах чех хэлний шалгалтанд орохыг хүссэн хүн бүхэнд, энэхүү шалгалтанд бэлтгүүлж буй багш нарт зориулан “Бидэнтэй хамт БНЧУ-д байнга оршин суухад шаардагдах чех хэлний шалгалтанд бэлдэнэ үү” шинэ гарын авлагыг гаргалаа. Энэ нь чех хэлний шалгалтын загвар бүхийтовхимлын СД бичлэгтэй өргөтгөсөн хувилбар юм. Сонирхогчид цахим хэлбэрээр эндээс татаж авч болно.
Гарын авлага нь горилогч төдийгүй багш нарт шалгалтанд тодорхой бэлдэхэд туслах зорилготой юм. Мөн Бүгд Найрамдах Чех улсад шилжин суусан иргэдэд тусалдаг төрийн бус байгууллагын ажилтнууд мэдээлэл сурталчилгааны материал болгон ашиглаж болох юм.
Үнэ төлбөргүй лавлах утасны үйлчилгээг түр зогсоосон байна. БНЧУ-д байнга оршин суухад шаардлагатай чех хэлний шалгалтын талаар болон түүнд бэлдэхтэй холбогдон асууж лавлах зүйл гарвал урьдын адил чех хэл дээр info@cestina-pro-cizince.cz, англи хэл дээр info@check-your-czech.com гэсэн мэйл хаягаар лавлаж болно.
Гадаад иргэдийн интеграчлалыг дэмжих төвүүд (CPIC) нь зөвлөгөө өгөх, мэдээлэл хүргэх, хуулийн зөвлөгөө өгөх, чех хэлний болон нийгэм соёлын курс хийх, интернет, номын сан ажиллуулах зэрэг үйлчилгээнүүдийг үзүүлдэг. 2010 онд байгуулагдсан Гадаад иргэдийн интеграчлалыг дэмжих төвүүдэд үйлчилгээ тус бүрийг алхам алхмаар явуулж эхлэх бөгөөд одоо үзүүлж буй үйлчилгээнүүдийн талаар цагийн хуваарийн хамт төв тус бүрийн вэб хуудсуудаар мэдээлж байна. Үзүүлж буй бүх үйлчилгээнүүд нь үнэ төлбөргүй бөгөөд төв тус бүрийн үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс харна уу.
Бүх төвүүдэд чех хэлний шалгалтын загвар бүхий товхимолыг тараасан байна. Гадаад иргэдийн интеграчлалыг дэмжих төвүүд нь БНЧУ-д байнга оршин суухад шаардагдах чех хэлний шалгалт болон энэхүү шалгалтанд бэлтгэх курсын талаарх мэдээллийг хүргэж байна.
Төвүүд нь үйл ажиллагаагаа 2009 оноос Острава, Пардубицэ, Плзэнь, Злийн болон 2010 оноос Карловы Вары, Либэрэц, Чэскээ Будеёвицэ, Оломоуц зэрэг хотуудад явуулж байна. Эдгээр төвүүд нь Европын сангаас хамтран санхүүжүүлж буй гуравдагч орнуудын иргэдийг интеграчлах төслийн хүрээнд байгуулагдсан бөгөөд одоо арван аймагт ажиллаж байна. Цаашилбал өөр байгууллагаас ажиллуудаг адил төстэй байгууллагууд Уустий над Лабэм болон Брно хотуудад байна.
2010 оны 7-р сарын 1-ээс эхлэн БНЧУ-д байнга оршин суухад шаардагдах чех хэлний шалгалтын зохион байгуулалтад өөрчлөлт орж, шалгалтын хэлбэр мэдэгдэхүйц шинэчлэгдэв.
Та Дотоод яамнаас олгосон Эрхийн бичгийг үзүүлсний үндсэн дээр нэг шалгалтыг үнэгүй өгөх эрхтэй. Жагсаалтанд байгаа сургуулиудын аль нэгийг сонгон, шалгалт өгөхөөр бүртгүүлж болно. Шалгалтын хуваарийг Боловсрол, залуучууд ба биеийн тамирын яамнаас нэгдсэн журмаар зохицуулж байна. Шалгалтыг Бүгд Найрамдах Чех улсын нутаг дэвсгэр даяар лхагва гариг бүр эсвэл сар тутмын хоёр дахь бямба гаригт өгч болно. Шалгалтын хуваарийн талаар тодорхой сургуулиас шууд мэдээлэл авна уу.
Хэрэв Та шалгалт амжилттай өгвөл Танд чех хэлний мэдлэг тодорхойлсон Гэрчилгээ олгоно. Шалгалт амжилтгүй өгөх тохиолдолд Танд ШИНЭЭР Шалгалтанд унасан тухай тодорхойлолт олгох ба шалгалт давтан өгөхдөө авчирч үзүүлэх шаардлагатай.
Мэдээллийн ухуулах хуудас
Ухуулах хуудсын гол зорилго бол гадаад хүнд зориулсан чех хэлний үүрэгт шалгалтыг амжилттай өгөхөд ямар шаардлага тавигдах, тодорхой юу хийх ёстой тухай үндсэн агуулгыг гадаад иргэдэд мэдээлэх үүрэгтэй.
Ухуулах хуудас нь төрийн болон төрийн бус, холбогдох бусад байгууллагуудаар (англи, франц, орос, украйн, вьетнам, монгол хэл дээр) дамжуулагдан тараагдаж байна.