Олонтоо тавигддаг асуултууд

  1. Шалгалтын талаарх мэдээллийг хаанаас авч болох вэ?

    БНЧУ-д байнга оршин суух зөвшөөрөл авах зориулалтаар чех хэлний шалгалтад тавигдах нөхцөл болон шалгалтын явцын талаарх мэдээллийг эндээс 1эндээс 2. үзнэ үү. Шалгалтад бэлдэх ба эмхтгэсэн мэдээллийг БНЧУ-д байнга оршин суух зориулалтаар чех хэлний шалгалтад зориулсан гарын авлагаас мөн үзэж болно.

  2. Шалгалтыг хаана өгч болох вэ?

    БНЧУ-ын аймаг бүрт шалгалтыг зохион байгуулдаг сургууль байдаг. Сургуулиудын жагсаалтыг вэб хуудасны Шалгалт өгч болох газрууд хэсгээс харж болно.

  3. Шалгалтыг хэзээ өгч болох вэ?

    Шалгалтын товыг танд сургууль мэдэгдэнэ. Шалгалт нь лхагва эсвэл бямба гаригт явагддаг.

  4. Шалгалт ямар үнэтэй вэ?

    Эхний шалгалт (үнэмлэхтэй) үнэгүй тул шалгалтын төлбөр төлөх шаардлагагүй. Дараагийн шалгалтуудыг өөрөө төлнө. Шалгалт бүрийн үнэ 1 500 чех крон.

  5. Шалгалтын үнэмлэхийг хаанаас авах вэ?

    Үнэмлэхийг БНЧУ-ын ДЯ-ны Орогнох эрх болон шилжин суурьших хөдөлгөөний бодлогын хэлтсийн (OAMP) аймаг орон нутаг дахь салбарууд олгоно.

  6. Шалгалтад яаж бүртгүүлэх вэ?

    Та сургууль дээр биеэр ирж, шалгалтад бүртгүүлнэ. Та өөрийн овог, нэр, паспортын дугаар, хүйс, иргэний харьяалал, төрсөн он сар өдөр, төрсөн газар, оршин суухаар бүртгүүлсэн газар, холбогдох утас, үнэмлэхийн дугаарыг мэдэгдэх ёстой. Бусад мэдээллийг танд сургууль өгнө.

  7. Шалгалтад яаж бэлтгэх вэ?
    Та дараах байдлаар бэлтгэж болно:
    Танд санал болгож буй курсэд мөн явж болно: