Výuková videa

Видео хичээлүүд нь чех хэлийг хоёр дахь хэл болгон сурахад буюу өөрөөр хэлбэл Бүгд Найрамдах Чех Улсад өдөр тутмын нөхцөл байдалд чехээр ярих шаардлагатай гадаадын иргэдэд зориулагдсан юм. Видеогоор гадаадын иргэн нийгмийн дийлэнхтэй албан ёсны харилцаанд орж буй байдлыг харуулахаас гадна албан бус нөхцөлд ч чехээр харилцахад нь зоригжуулан дэмжих зорилготой. Гадаадын иргэд зөвхөн нутаг нэгтнийхээ хүрээгээр хязгаарлагдсан ердийн харилцаатай тохиолдолд тухайн нийгэмд сайн нэгдэж чадахгүй гэсэн үзэл дээр тулгуурлаж байна.

Видео нь Ахуй амьдрал (3 нөхцөл байдал), Хямралыг шийдвэрлэх, Эмнэлгийн тусламж үйлчилгээ ба эрүүл мэндийн даатгал (3 нөхцөл байдал), Цагдаагийн газартай харилцах, Ажил хөдөлмөр, Албан байгууллагатай харилцах, Аялан зорчих, Хүрээлэн буй орчин ба цаг агаар (2 нөхцөл байдал), Нийгмийн дийлэнхтэй харьцах (2 нөхцөл байдалзэрэг сэдвүүдийг агуулж байна. Сэдэв тус бүрт хоёр видео бий, нэг нь A1 хэлний түвшинд, нөгөө нь A2 хэлний түвшинд зориулагдсан ба үүнээс гадна видео тус бүр нь чех хадмалтай болон хадмалгүй хувилбараар хийгдсэн байна.

Сонсох, ярих зэргээр харилцан ярианы дадлагатай болоход туслах видео хичээл бэлэн боллоо. Видеотой ажиллахад зориулсан тодорхой нөхцөл, сэдэвт байдлыг багш нар холбогдох видеонуудад зориулан бүтээсэн хавсралт ажлын хуудсуудаас олж болно. Явцын дунд видео тус бүрт наад зах нь нэг ажлын хуудас бий болно. Ажлын бүх хуудсууд нь doc болон pdf хэлбэрээр байх бөгөөд зөв хариултууд өгөгдсөн байна (Зөв хариулт A1, Зөв хариулт A2). Засварлагдахуйц doc хэлбэр нь багшид ажлын хуудсыг өөрийн санаа болон оюутны хэрэгцээнд нийцүүлэн өөрчлөх боломжийг олгож байна. Тиймээс багш нар хичээл дээр ажлын хуудсанд дурдсанаас өөр зорилго тавьсан тохиолдолд ажлын хуудсуудыг одоо байгаа байдлаар ашиглах шаардлагагүй. Багш нар эдгээр хуудсуудаас зөвхөн зорилгодоо тохирох нэг дасгалыг ашиглаж болно. Ийм учраас ажлын хуудсууд нь юуны өмнө багш нарт зориулагдсан бөгөөд сурагч нь өмнөх зааваргүйгээр бие даан ажиллах нь эргэлзээтэй юм. Ажлын хуудсуудад нарийвчилсан аргачлалыг бус, харин багшийн бүтээлч сэтгэлгээг идэвхжүүлэх санаа, саналуудыг сонгон орууллаа. Видео болон ажлын хуудастай ажиллахад багшийн урьд өмнөх тодорхой туршлага, ур чадвар шаардагдана..

Сэдвүүд:

Хичнээн видео, яаж үүссэн бэ?

Нийтдээ 15 нөхцөл байдлыг авч үзсэн бөгөөд байдал тус бүр нь хэлний А1 болон А2 түвшинд нийт 30 видео хийгдсэн байна. Хэлний хоёр түвшинд байх нь хэлний ур чадвар олж авахаас гадна хэрэглэгчийн бие даасан байдал нэмэгддэг болохыг харуулсан. Илүү бие даасан байдал нь гадаадын иргэдэд хэлний туслалцааны зардлыг бууруулахын зэрэгцээ нийгмийн дийлэнхтэй нэгдэх боломжийг нэмэгдүүлдэг байна. Видео нь гадаадын иргэдийг чехүүдтэй харилцах айдсаа хэрхэн даван туулах, тэдэнд хэл яаж сурч болохыг заах болон тэдний (одоохондоо) хангалтгүй мэдлэгийг тэнцүүлэхэд урам зориг өгөх зорилготой юм.

Видео ямар сэдэвтэй вэ?

Бүх видео нь гадаадын иргэн нийгмийн дийлэнхтэй албан ёсны харилцаанд орж байгаа байдлыг харуулж байна. Видео бичлэгүүд нь Ахуй амьдрал, Хямралыг шийдвэрлэх, Эмнэлгийн тусламж үйлчилгээ ба эрүүл мэндийн даатгал, Цагдаагийн газартай харилцах, Ажил хөдөлмөр, Албан байгууллагатай харилцах, Аялан зорчих, Хүрээлэн буй орчин ба цаг агаар, Нийгмийн дийлэнхтэй харьцах зэрэг сэдвүүдийг агуулж байна.

Сэдвүүд нь байнга оршин суух өргөдөл гаргаж буй гадаадын иргэдийн зорилтот бүлгийн хэрэгцээг харгалзан үзэж байна. Жишээлбэл: Ахуй амьдрал хэсэгт гадаадын иргэд зочид буудалд байрладаггүй, харин байрны эзэнтэй асуудлыг шийддэг. Ажил хөдөлмөр хэсэгт чех хэлний шалгалттай тул ээлж солилцож байгаа эсвэл асуултууд нь албан байгууллагын маягт бөглөхөд чиглэгдэж байна.

Видео хэрхэн бүтсэн бэ? 

Видео бүтээх үндсэн санаа нь БНЧУ-д байнга оршин суухад шаардагдах чех хэлний А1, А2 түвшний шалгалтанд зориулсан чех хэлний лавлагаа тайлбар ном юм. Видео бэлтгэх явцад гадаад хүмүүсийн бодит хэл ярианы хэрэгцээ шаардлага болон түүнчлэн гадаад хүмүүст чех хэл заадаг видео зохиогчдын туршлага дээр тулгуурлажээ.

Видео хэнд зориулагдсан бэ?

Видео нь чех хэлийг хоёр дахь хэл болгон хэрэглэдэг, өөрөөр хэлбэл Бүгд Найрамдах Чех Улсад өдөр тутмын нөхцөл байдалд чехээр ярих шаардлагатай гадаад хүмүүсийн сургалтанд төдийгүй чех хэлний дамжааны багш нарт бас зориулагдсан.

Видеог яагаад хичээлд хэрэглэх гэж?

Видео нь гадаад хүмүүст харилцааны жинхэнэ нөхцөл байдлыг ойртуулж өгөх ба тодорхой нөхцөлд хэлний бүтцээс гадна нийгэм соёлын байдалтай танилцах боломжийг олгож байна. 

Гадаад сурагч нь янз бүрийн хүмүүсийн ярих болон тэдний ярианы хэв маягийг үзэх, сонсох боломжтой. Видео нь чех хэлний мэдлэгийн түвшингээс үл хамааран гадаадын бүх иргэдэд, мөн зуучлах хэлний тусламжгүйгээр дамжаанд явдаг хүмүүст ч ойлгомжтой, тодорхой байна. Нөхцөл байдал харагдаж буй тохиолдолд сурагчдад үгээр тайлбарлах шаардлагагүй, бусад тохиолдолд зуучлах хэлний тусламжгүйгээр сурч буй эхлэн суралцагсдад тайлбарлах нь ихэвчлэн бэрхшээлтэй байдаг.

Видео нь заахад төвөгтэй нөхцөл байдлуудыг орлохоос гадна эдгээр нь сурах бичгүүдэд байдаггүй. 

Харилцааны нөхцөл байдал тус бүрт сурагчид харилцааны ур чадварыг илүү ихээр эзэмшиж болох ба тухайлбал видео бичлэгтэй хэд хэдэн сэдвийн хүрээнд ажиллаж болно. Видео нь зөвхөн сэдэвчилсэн (эмийн санд – эм, эмчийн жор, өлөн элгэн дээр, хамрын ханиад, ханиалга) төдийгүй бас ярианы хэлний (өргөдөл, асуулт, уучлал гуйх, талархах, мэдээллийг баталгаажуулах) үндсэн дээр бэлтгэгдсэн.

Сурагчдын хувьд видео нь хичээлийг илүү сонирхолтой болгож байна. Бүх сурагчдыг дэмжихийн зэрэгцээгээр нэг цаг хугацаанд идэвхжүүлж, тэднийг чех орчинтой танилцуулж байна.

Видеог төрөл бүрийн ердийн нөхцөл байдалд сурагчдын хэрэглэж болох (өргөдөл, уучлал гуйх, ойлгосноо батлах гм.) харилцааны стратегийг сургахад ашиглаж болох юм. Үүний зэрэгцээгээр сурагчдад соёл хоорондын боловсролын талаар гүн ойлголт авах боломжийг олгож байна – харилцааны төрөл бүрийн нөхцөл байдалд дагалддаг ердийн дохио зангаа, ёс заншилтай танилцах боломжтой.

Видео хичээлийн нэг зорилго нь харилцагч этгээдийн эелдэг найрсаг тусламжгүйгээр А1 түвшний хэмжээнд харилцах нь төвөгтэй бөгөөд амжилттай харилцахад унаган хэлтэй хүний тусламж хэрэгтэй гэдгийг анхааруулахад оршиж байна.

Хичээл дээр видео болон ажлын хуудастай хэрхэн ажиллах вэ?

  • Багш эхлээд видеоны агуулга болон дүр зургийг танилцуулна. Тухайн хэл дээр яг юу болж байгааг харуулсан хүснэгт нь видео бичлэгийн зорилгыг ойлгоход тус дөхөм болох юм;
  • Багш видео болон ажлын хуудсыг хичээлд хэрэглэхээс өмнө хичээлийн зорилгыг  тодорхойлж, тухайн видеог яагаад хэрэглэж байгааг тайлбарлах ёстой;
  • Оюутнууд яагаад видео үзүүлж байгааг мэдэх ёстой бөгөөд тухайн видеонд тодорхой даалгавар авна;
  • Видео үзэхээс өмнө, үзэх үеэр, үзсэний дараа үйл явцад идэвхтэй татан оролцуулах нь тохиромжтой байдаг;
  • Эхний шатанд оюутнууд видеогоор юу харуулах, эндээс юу мэдэж авч болох, дараа нь сонсож болох шинэ үгийн сантай танилцах зэргээр ойлголт төсөөлөлтэй байх ёстой ба дараа нь ажиллах чухал үг, хэллэгийг тайлбарлана. Видео бичлэг дээр сонсдох зүйлийн ойлгомжгүй, төвөгтэй байдлаас үүдэн гарах оюутны бухимдлаас зайлсхийх нь заах сайн төлөвлөгөө болон нарийн боловсруулсан үйл ажиллагаатай холбоотой юм.