Видео мэдээлэл - БНЧУ-д байнга оршин суух зөвшөөрөл авахад зориулсан чех хэлний шалгалт

Чех хэлний шалгалтын тухай видео мэдээлэл нь БНЧУ-д байнга оршин суух зөвшөөрөл хүсч байгаа бөгөөд чех хэлний шалгалт өгөх гэж буй гадаадын иргэдэд зориулагдсан. Видео нь гадаадын иргэнийг бүх үе шатанд дагалдах ба үүний зорилго нь шалгалтыг амжилттай өгөх болон БНЧУ-д байнга оршин суух зөвшөөрөл олгоход чухал нөхцөл болох чех хэлний мэдлэгийг тодорхойлсон Гэрчилгээ авах юм. Видео нь орчин үеийн, нөхөрсөг аргаар шалгалтын талаар үндсэн мэдээллийг өгч байна, ялангуяа:


  1. шалгалтын өмнө юу мэдэх шаардлагатай, 
  2. шалгалтанд хаана, яаж бүртгүүлэх,
  3. шалгалт хэрхэн явагддаг,
  4. шалгалтын дүнг хэрхэн мэдэгдэх.

Видео нь бараг 16 минут үргэлжлэх ба гадаад хүмүүс хоорондоо ярьж буй хэсгийг эс тооцвол чех хэл дээр юм. Видео нь чех хадмалтай ба хадмалгүй гэсэн хоёр хувилбартай. Видео нь мөн шалгалттай холботой бүх чухал мэдээлэл болон олон хэрэгтэй холбоосыг агуулж байна.